Сургалтын шалгалтын материал

Гуру-таттва бол парампара (Хичээл 2)

  1. Гуругийн үндсэн хоёр төрлийн ижил төстэй байдал болон ялгааг тайлбарлана уу.
  2. Ритвикийн философийг няцаасан хамгийн багадаа дөрвөн нотолгоо бичнэ үү. Ингэхдээ судар номоос зөв зохистой эш татаж тайлбар өгнө үү.

ИСККОН-ы гурападашрайа (Хичээл 3, 5, 8)

  1. ИСККОН-ы гурападашрайг тайлбарлана уу. *
  2. Шрила Прабхупада хэрхэн үндсэн гол шикша-гуру бөгөөд ИСККОН-ыг үндэслэгч ачарйагийн үүргийг гүйцэтгэдэг вэ? *
  3. Дараагийн үеийн чин бишрэлтнүүдэд Шрила Прабхупада үндсэн гол шикша гуру хэвээр байх нь яагаад чухал вэ? *
  4. Одоогийн ИСККОН-ы хуулийн дагуу Шрила Прабхупада болон ИСККОН-ы одоогийн болон ирээдүйн гуру нарыг тахин шүтэх зөв зохистой аргуудыг товч тайлбарлана уу.

ИСККОН-ы гуру (Хичээл 4)

  1. Шрила Прабхупадын заавар сургаал болон ИСККОН-ы удирдлагын бүтэцийн дагуу ИСККОН-ы гуруд хандах зөв зохистой хандлагыг тайлбарлана уу. *
  2. Яагаад дикша болон шикша гуруг ИСККОН-ы гаднаас биш ИСККОН дотроос хүлээн авах хэрэгтэй вэ?
  3. ИСККОН-ы шавь болохын хувьд Гаудиа Ваишнавын парампара болон бусад байгууллагуудыг гуру нарт хандах зөв зохистой хандлагыг тайлбарлана уу.

Гуругээ сонгох болон сахилын амлалтууд (Хичээл 6, 7)

  1. Сахилын амлалтуудын ач холбогдлыг Шрила Прабхупадын тайбарын дагуу бичнэ үү.
  2. Чухал гэж бодсон гуругийн шинж чанар, чадваруудыг судар ном болон хавсралт 3-ын дагуу жагсааж бичнэ үү. (Хавсралт 3: "ИСККОН дахь Дикша гуруд заавал байх ёстой шинж чанарууд")
  3. Гуру сонгох зөв зохистой болон зохисгүй аргуудын талаар хэлэлцэнэ үү. Судар ном болон одоогийн ИСККОН-ы дагуу бичнэ үү.

Гуру-сэва (Хичээл 9, 10)

  1. Гуру-сэва болон ИСККОН-ы зорилгод үйлчлэх хоёрын хоорондын харилцаа хамаарлын жишээтэй хэлэцэнэ үү. Энэ хоёрыг тэнцвэржүүлэхийн ач холбогдлыг тайлбарлана уу. *
  2. Гуру вапу болон гуру вани сэва гэж юу вэ? Аль нь илүү чухал вэ? Яагаад?
  3. Гуругээс зөвлөгөө асуух зөв зохистой болох зохисгүй жишээ сэдвийг хамгийн багадаа дөрвийг жагсааж бичнэ үү. Судар номын дагуу хариулна уу.
  4. Шавь хүн өөрийнхөө гуругийн бурханлаг ах эгч нарт хэрхэн хандах хэрэгтэйг хэлэлцэнэ үү. Судар номын дагуу хариулна уу.

Гуругээ төлөөлөх нь (Хичээл 12, 5)

  1. ИСККОН-ы шавь болохын хувьд, өөрийнхөө гуруг олон нийтэд болон Ваишнавын нийгэмд сурталчлахдаа хандлага болон төлөв байдлын хувьд юуг зөв зохистой гэж үздэгээ тайлбарлана уу. Холбоотой судар ном болон ИСККОН-ы одоогийн хуулийг хариундаа эш татна уу. Энэ талаар зөв хандлагыг хөгжүүлэх нь ИСККОН-ы шавьд яагаад чухал вэ?
  2. Шрила Прабхупадаг ИСККОН-ы үндэслэгч ачарйа болон үндсэн гол шикша-гуру гэж олон нийтэд сурталчлах нь одоо болон ирээдүйд яагаад чухал вэ?

ИСККОН доторх харилцаа (Хичээл 13)

  1. ИСККОН-ы шавийн хувьд өөрийнхөө гуруг бусдаас давуу эсвэл ялгаатай хандах тал дээр зохисгүй хандлага, зан байдлын талаар ярилц. ИСККОН-ы шавь нарт энэ талаар зохих зөв хандлагыг төлөвшүүлэх нь яагаад чухал вэ?
  2. Гуругийн талаар зохисгүйгээр ялгаварлахгүйгээр бүх ИСККОН-ы Вайшнавуудтай хамтын ажиллагааны харилцааг хөгжүүлэх, үүнийгээ хадгалах практик аргыг тайлбарлана уу.