Оршил
Энэхүү “ИСККОН-ы Шавийн Курс” нь ИСККОН-ы олон гурутэй соёл дахь гуру-таттва болон гурупадашрайа (гуругийн өмөг түшгийг олох, ивээлд багтах) -н талаарх мэдлэгийг тань гүнзгийрүүлэх зорилготой.
Энэ нь сахил авахаар бэлдэж буй шинэ бишрэлтнүүдэд зориулагдсан боловч, үүнийг ИСККОН-ы удирдлага, номлогч, зөвлөх болон сурган хүмүүжүүлэгч багш нарт ч гэсэн санал болгодог.
Энэ курсийг хоёр жилийн хугацаанд ЖиБиСигийн Гуругийн Үйлчлэлийн Зөвлөлийн заавар чиглэлийн дагуу, ИСККОН-ы тэргүүлэх багш нарын хамтын хүчин чармайлтаар боловсруулан хөгжүүлсэн.
Энэхүү ИСККОН-ы Шавийн Курс нь Шрила Прабхупадын заавар сургаал болон одоогийн ИСККОН-ы Хуульд үндэслэсэн бөгөөд илүү өргөн хүрээний Гаудийа Ваишнавын Уламжлалын судар бичгээс эш татсан.
Ануттама Прабху болон бусад бишрэлтнүүд энэ курст маш нааштай хандаж байгаа. Багш шавийн харилцааны талаар ИСККОН-ы чин бишрэлтэн бүр мэдэж байх ёстой.