Нэмэлт эшлэлүүд

Ачарйаг Бурхан мэт хүндлэх хэрэгтэй.

Вишванатха Чакраварти Тхакура мөн ингэж хэлсэн, сакшад-дхаритвэна самаста-шастраир уктас татха бхавйата эва садбхих. Ачарйа буюу гуру нь Бурхантай ижил. Сакшад-дхаритвэна. Ачарйаг Кришна мэт хүндлэх хэрэгтэй. Тиймээс ачарйам мам вижанийан наваманйэта кархичит [ШБ 11.17.27]. “Тэд хүн шүтээд байна. Тэр над шиг л хүн байна. Тэр суудал дээр суугаад шавь нараараа шүтүүлж, хүндлэл авч байна.” гэж хэн нэг нь мунхагаар бодох юм бол. Заримдаа тэд иймэрхүү зүйл асуудаг. Гэхдээ тэд ачарйаг хэрхэн хүндлэх ёстойг мэддэггүй. Ачарйаг сакшад-дхаритвэна буюу яг л Бурхан мэт хүндлэх ёстой. Энэ бол хэтрүүлэг биш. Судар ном дээр ийм л байдаг. Харин ачарйа энэ бүх бишрэл хүндэтгэлийг Бурханы Дээд Бодгаль руу дамжуулдаг.

Шримад-Бхагаватам 1.7.45-46 -- Вриндавана, 1976-10-05

Шримати-Радхаранигийн туслах, Нитйананда Прабхугийн төлөөлөгч

Бурханлаг номын багшид өргөсөн залбиралдаа Шрила Вишванатха Чакраварти Тхакура бүхий л илэрч тодорсон судар бичигт бурханлаг номын багшийг Бурханы Бодгальтай ижил, учир нь тэр бол маш эрхэм бөгөөд Бурханы ойр дотны албат юм гэдгийг батлан хэлдэг. Тиймээс ч Гаудийа Ваишнавууд Шрила Гурудэваг (бурханлаг номын багшийг) Бурханы албат хэмээн тахин шүтдэг. Чин бишрэлийн үйлчлэлийн эртний судар бичгүүдэд, мөн Шрила Нароттама даса Тхакура, Шрила Бхактивинода Тхакура болон бусад цэвэр чин бишрэлтнүүдийн саяхны дуунуудад, бурханлаг номын багшийг үргэлж Шримати Радхаранигийн ойрын туслах юм уу Шрила Нитйананда Прабхугийн илэрсэн төлөөлөгч хэмээн үздэг.

Шри Чаитанйа-чаритамрита, Ади-лила 1.46

Бурханлаг номын багш бол чаитйа-гуругийн гадаад илрэл.

Дээд бурханлаг номын багш бол Кришна, тиймээс түүнийг чаитйа-гуру гэдэг. Энэ нь хүн бүрийн зүрхэнд залардаг Дээд Сүнсийг хэлж байна. Бхагавад-гитад айлдсанчлан Тэр дотроос тусалдаг бөгөөд гаднаас мөн туслуулахаар номын багшийг илгээдэг. Бурханлаг номын багш бол чаитйа-гуру буюу хүн бүрийн зүрхэнд заларч байдаг номын багшийн гадаад илрэл юм.

Шримад-Бхагаватам 4.8.44, Тайлбар

Хэрэв та цэвэр чин бишрэлтнийг дагах юм бол та ч гэсэн цэвэр чин бишрэлтэн.

Бид зуун хувь төгс биш байж болно, гэхдээ чадах чинээгээр заавар сургаалыг байгаа чигээр нь дагах юм бол, төгс болно. Иймэрхүү замаар хүн төгс төгөлдөрт хүрнэ. Тэгэхээр дагах ёстой. Жишээ нь төгс, чадамгай техникчийн дор хэн нэг нь ажиллаа. Тэр хүн мэргэжилтний зааврыг чанд даган ажиллавал, тэр ч гэсэн мэргэжилтнээс ялгаагүй. Тэр өөрөө зуун хувь төгс биш байлаа ч, түүний ажил төгс байна. Ойлгож байна уу? Тэр мэргэжилтны заавраар ажилласан. Тиймээс хэрэв та чин бишрэлтнийг дагах юм бол та ч гэсэн цэвэр чин бишрэлтэн. Бид болзолт амьдралаас дээшлэх гэж хичээж байгаа болохоор, бид зуун хувь цэвэр биш байж болно. Харин цэвэр чин бишрэлтнийг дагах л юм бол бид ч гэсэн цэвэр чин бишрэлтэн. Дагаж байх үедээ би цэвэр байна. Тэгэхээр цэвэр чин бишрэлтэн гэдэг нь шууд зуун хувь цэвэр болно гэсэн үг биш. Гэхдээ тэр “Би цэвэр чин бишрэлтнийг дагана” гэсэн зарчимдаа үнэнч байх л юм бол түүний үйл хэрэг… Тэр цэвэр чин бишрэлтэй ижил.

Бхагавад-гита 2.1-10, Лос Анжелес, 1968-11-25

Тэд олон биш, харин ганц, гуру-таттва

Гуруд эхлээд бишрэл хүндэтгэл бүхий залбирлаа өргөдөг, вандэ гурун. Харин гурун бол баху-вачана буюу олон тоо, олон гуру байдаг. Гэхдээ тэд олон биш, харин ганц байдаг, гуру-таттва.

Шри Чайтанйа Чаритамрита, Ади лила 1.1, Лекц, Майапур, 1975-03-25

Хоёр төрлийн зааварлагч бурханлаг номын багш

шикша гурукэ та жани криннэра сварупа антарйами, бхакта шрэштха эи дуи рупа

Хоёр төрлийн зааварлагч бурханлаг номын багш байдаг. Нэг нь чин бишрэлийн үйлчлэлийн бясалгалд бүрэн автсан ангижирсан хүн, харин нөгөөх нь шавийн бурханлаг ухамсрыг зөв зохистой заавар сургаалаар сэргээдэг нэгэн.

Шри Чайтанйа Чаритамрита, Ади лила 1.47

Өмнөх нүгэлт үйлийн үр дагаврыг дикша ариусгадаг

дикша калэ бхакта карэ атма самарпана сэи калэ кришна тарэ карэ атма сама

Сахил өгөх цагт, чин бишрэлтэн нь Бурханы үйлчлэлд өөрийгөө бүрэн даатгах үед, Кришна түүнийг Өөр шигээ ижил түвшинд хүлээн авдаг.

сэи дэха карэ тара чид ананда майа апракрита дэхэ танра чарана бхажайа

Чин бишрэлтний бие ийнхүү бурханлаг оршихуйд хувирах үед, чин бишрэлтэн нь энэхүү бурханлаг биеэрээ Бурханы бадамлянхуа өлмийд үйлчлэл үзүүлдэг.

Шри Чайтанйа Чаритамрита, Антйа 4.192-193

Дикша болон шикша гуру

...судар номын зааврын дагуу сахил олгодог бурханлаг номын багшийг дикша гуру гэнэ, харин өсөж дэвшихэд нь зориулж заавар сургаал өгдөг номын багшийг шикша гуру гэнэ.

Шри Чайтанйа Чаритамрита, Мадхйа 8.128

дикша пурашчарйа видхи апэкша на карэ жихва спаршэ а чандала сабарэ уддхарэ

“Хүн сахилыг эсвэд сахилаас өмнөх шаардлагатай үйлийг туулах албагүй. Ариун нэрийг л уруул дээр давтах дуудаж байх ёстой. Тэгж чадвал хамгийн доод ангийн [чандала] хүн ч гэсэн ангижирч чадна.”

Шри Чаитанйа Махапрабху Сатйаража Кханд хэлсэн нь, Шри Чайтанйа Чаритамрита, Мадхйа 8.108

Бурханлаг номын багш нь шавийнхаа нүгэл үйлийг авдаг

Эхний сахилаас эхлээд бурханлаг номын багш нь шавийнхаа нүгэлт үйлийг хүлээн авдаг. Би маш хялбархан сахил өгч магад, би юу хийж чадах билээ? Би Бурханы үйлчлэлийн төлөө там руу явахад бэлэн байна.

Жадуранид бичсэн захианаас, Шинэ Вриндаван, 1972-09-04

Эхний сонссон өдрөөс эхлэн мөнхийн холбоо үүсдэг

Таны асуултын хувьд гэх юм бол, хоёр дахь сахил бол жинхэнэ сахил. Эхний сахил бол урьдчилсан, түүнийг бэлтгэхэд зориулсан, яг л бага анги, дунд анги гэж байдаг шиг. Эхний сахил нь түүнд ариусах боломжыг өгдөг, тэгээд үнэхээр ариуссаны дараа түүнийг брахмана хэмээн хүлээн зөвшөөрдөг, энэ бол жинхэнэ сахил. Багш шавийн мөнхийн холбоо шавь түүнийг сонссон эхний өдрөөс эхэлдэг. Яг л миний бурханлаг номын багш шиг. 1922 онд анхны уулзалт дээр “та нар боловсролтой хөвүүд байна, яагаад та нар энэ урсгалыг номлон түгээж болохгүй гэж” хэмээн хэлж байсан. Энэ бол эхлэл нь байсан, одоо энэ баримттай зүйл болж байна. Тиймээс энэ харилцаа холбоо тэр өдрөөс эхэлсэн.

Жадуранид бичсэн захианаас, Шинэ Вриндаван, 1972-09-04

Юуны өмнө эхлээд миний чин бишрэлтний чин бишрэлтэн бол… даса-даса-дасанудасах

Бид шууд Кришна руу үсэрч болохгүй. Энэ бол өөр нэг утгагүй дэмийрэл. Бид Кришна руу гуругээр дамжин хүрэх ёстой. Энэ бол парампара систем. Та шууд алгасаад үсэрч чаддаг хямдхан зүйл Кришна биш. Хэн нэгэн хүн, “Өө, би яагаад гуру хүлээн авах ёстой гэж, би Кришнад шууд хүрч чадна” гэж хэлж болно. Кришна ийм зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй… Мад-бхактах пужабхйадхиках. Кришна ингэж айлддаг, “Юуны өмнө эхлээд миний чин бишрэлтний чин бишрэлтэн бол”. Чаитанйа Махапрабху ингэж айлддаг, гопи бхартух пада камалайор даса даса дасанудасах, “Би бол Кришнагийн албатын албатын албат.”

Бхагавад гита 2.2, Лекц, Лондон, 1973-08-03

Жинхэнэ бурханлаг номын багш нь шавийнхаа тэнэг мулгуу байдлыг шууд хэлдэг

Боловсрол гэгч зүйлээр өөрсдийгөө хөөргөсөн, ямарч хүлцэнгүй чанаргүй тэд жинхэнэ бурханлаг номын багшийн ивээл хамгааллыг эрж хайдаггүй. Тэр түүнд бурханлаг номын багш шаардлаггүй гэж боддог бөгөөд өөрийнхөө хүч чадлаар хамгийн дээд төгс төгөлдөрт хүрч чадна гэж боддог. Ийм хүмүүс Вэданта-сутраг судлахад тохирохгүй. Материаллаг эрчмийн нөлөөн дор байгаа тэд багш шавийн хэлхээний заавар сургаалыг дагадаггүй бөгөөд өөрсдийн ямар нэг зүйлийг үүсгэн бий болгодог, ийнхүү энэ нь Вэдантагийн сургаалын хүрээнээс гарсан байдаг. Жинхэнэ бурханлаг номын багш нь иймэрхүү ухааны бие даасан цэцэрхэлийг үргэлж буруушаан зэмлэж байх ёстой. Хэрэв бурханлаг номын багш нь шавийнхаа тэнэг мулгуу байдлыг шууд хэлж байх юм бол, үүний өөр юм хэлж байна гэж үзэх ёсгүй.

ЧБС 18: Пракашанандатай хийсэн яриа

Тхакура Бхактивинодэ нь Гаура Кишора даса Бабажи Махаражын албан ёсны номын багш байгаагүй

Тхакура Бхактивинодэ нь Гаура Кишора даса Бабажи Махаражын албан ёсны номын багш байгаагүй. Гаура Кишора даса Бабажи Махаража нь аль хэдийн огоорсон, Парамахамса байсан. Харин Тхакура Бхактивинодэ нь гэр бүлийн амьдралаар амьдарч байсан ч маш өндөр түвшний бурханлаг ойлголттой байсан учраас Гаура Кишора даса Бабажи Махаража нь түүнийг өөрөөсөө дээр тавин үргэлж түүнийг багшаа хэмээн хүндэлдэг байсан. Бурханлаг номын багшийг шикша болон дикша хэмээн хоёр хуваадаг. Тэгэхээр албан байдлаар Тхакура Бхактивинодэ нь Гаура Кишора даса Бабажи Махаражын шикша гуру шиг нь байсан.

Дайананда Аллстон руу бичсэн захианаас, Масс, 1969-05-01

Багш шавийн гинжин хэлхээ гэдэг нь хүн шууд шавь нь байх ёстой гэсэн үг биш

Өөр нэг хэлэх зүйл бол багш шавийн гинжин хэлхээ гэдэг нь хүн хэн нэгний шууд шавь байх ёстой гэсэн үг биш. Бхагавад гита Анх Айлдсан Тэр байдлаараа номдоо бидний тайлбарлах гэж хичээсэн дүгнэлт нь Аржунагийн дүгнэлттэй ижил. Өөр нэг жишээ бол мод маш олон мөчиртэй, та энд ч юм уу тэнд нэг нэг навч олж болно. Хэрэв та энэ навчийг, бас нөгөө навчийг аваад амсахад амт нь ижил гэдгийг мэдэх болно. Энэ амт бол дүгнэлт нь, энэ амтнаас та энэ хоёр навч нэг модных гэдгийг нь мэдэж болно.

Киртананандад бичсэн захиа, Лос Анжэлэс, 1969-01-25

Гуру бол нэг

Гуру нь багш шавийн хэлхээнээс ирдэг учраас гуру бол нэг. Вйасадэва болон Кришнагийн таван мянган жилийн өмнө заасан айлдварыг одоо ч гэсэн зааж байна. Энэ хоёр заавар сургаалын хооронд ялгаа байхгүй. Хэдийгээр зуу зуун, мянга мянган ачарйа нар ирж явж байдаг ч, илгээмж нь бол нэг. Жинхэн гуру нь хоёр байж таарахгүй, учир нь жинхэнэ гуру нь өмнөх үеийнхнээсээ өөр зүйл ярьдаггүй.

Өөрийгөө ухаарахуйн эрдэм ухаан, Бурханлаг номын багшаа сонгохуй, Гуру гэж хэн бэ?