Парампарагийн систем

Эвам парампара-праптам

​Энэхүү дээдийн дээд эрдэм ухааныг багш шавийн барилдлагын гинжин хэлхээгээр ийнхүү хүлээн авдаг

Бхагавад-гита, Анх айлдсан тэр байдлаараа 4.2

“Парампарагийн систем”

Гуру нь шавийнхаа хүндэтгэлийг шууд өөртөө авдаггүй бөгөөд харин энэ хүндэтгэлийг Кришна руу дамжуулдаг… Парампарагаар буюу багш шавийн хэлхээгээр дамжин Кришнад ирж байгаа мэдлэгийг Бхагавад-гитад айлддаг. Эвам парампара-праптам. [Бг. 4.2]. Гуру нь тэрхүү хүндэтгэлийн өөрийнхөө гуруд өргөн барьж, харин түүний гуру нь мөн өөрийнхөө гуруд, гэх мэтээр явсаар Кришна дээр очдог. Тиймээс Кришнагийн өршөөл нигүүлсэл парампара системээр дамжин бууж ирдэг бөгөөд Кришнад өргөж буй бишрэл хүндэтгэл ч гэсэн парампара системээр дамжин дээшээ очдог. Хүн Бүхний Дээд Бурханд иймэрхүү байдлаар хандаж сурах ёстой…

Капила Бурханы Сургаал, Бүлэг 13: Өөрийгөө даатгах замаар төгс мэдлэгт хүрэхүй

Одоо байгаа хэлхээнд хандах хэрэгтэй

Шримад-Бхагаватамын илгээмж багш шавийн гинжин хэлхээгээр дамжин бууж ирдэг бөгөөд Шримад-Бхагаватамын жинхэнэ илгээмжийг хүртэхийг хүсвэл хүн одоогийн хэлхээнд буюу багш шавийн гинжин хэлхээний бурханлаг номын багшид хандах хэрэгтэй.

Шримад-Бхагаватам 2.9.7

“Өмнөх дээд гуру руу алгасаж болохгүй”

Хэрэв та Бхагавад-гитаг ойлгохыг хүсэж байгаа бол үүнийг шууд сонссон хүнтэй ижил замаар ойлгох ёстой. Үүнийг парампара систем гэдэг. Жишээ нь би номын багшаасаа ямар нэгэн зүйл сонсоод, ижилхэн зүйлийг та нарт ярилаа. Тэгэхээр энэ бол парампара систем. Та нар миний номын багш юу гэж хэлснийг төсөөлж ч чадахгүй. Та нар зарим нэг ном уншлаа ч, надаас л ойлгож авахгүй бол үүнийг ойлгож чадахгүй. Үүнийг парампара систем гэнэ. Та нар дараачийн ачарйа, шууд дараачийн ачарйаг үл хэрэгсэж, өмнөх дээд гуру руу үсчиж болохгүй.

Шримад-Бхагаватам 1.15.30, Лекц, Лос-Анжэлэс, 1973-12-08

Кришна руу шууд хандах гэж битгий хичээ, энэ ямар ч нэмэргүй.

Эхлээд таны өөрийн номын багш, дараа нь түүний номын багш, дараа нь түүний номын багш, түүний номын багш, түүний номын багш, эцэст нь Кришна. Арга зам нь энэ. Кришна руу шууд хандах гэж, үсчих гэж битгий хичээ, энэ ямар ч нэмэргүй. Бид парампара системээр дамжин мэдлэг хүртдэг шиг, Кришна руу эдгээр алхмаар дамжин түүнд хандах хэрэгтэй.

Шримад-Бхагаватам 1.2.4, Ром, 1974-05-28

Хүн зүгээр нэг ном унших биш, Ваишнава гуруг хүлээн авах ёстой

Бурханы хайр дүүрэн бурханлаг үйлчлэлийг хүн зүгээр нэг ном уншаад ойлгож чадна гэсэн бардам бодолтой байж болохгүй. Вайшнава гуруг (адау гурв-ашрайам) хүлээн авах ёстой бөгөөд асуулт хариултын замаар түүнээс Кришнагийн цэвэр чин бишрэлийн үйлчлэл юу вэ гэдгийг аажим аажмаар сурах хэрэгтэй. Үүнийг парампара систем гэж нэрлэдэг.

Шри Чаитанйа-чаритамрита, Антйа-лила, 7.53, тайлбар

Миний сахил олгож байгаа энэ бүх шавь нар бол ирээдүйн бурханлаг номын багш нар

Надаас сахил хүртэж байгаа эдгээр сурагчид, тэд бүгд миний хийж байгааг хийнэ. Яг л надад маш олон номын ах дүүс байдаг, тэд бүгд үйлээ явуулж байгаа шиг. Үүнтэй ижилхэн, миний сахил өгч байгаа энэ бүх шавь нар ирээдүйд номын багш нар болохоор бэлтгэгдэж байгаа.

Өрөөний яриа, Детройт, 1971-07-18

Би шавь нараа жинхэнэ бурханлаг номын багш нар болохыг хармаар байна

Би шавь нарыгаа жинхэнэ бурханлаг номын багш нар болж, Кришнагийн ухамсрыг маш өргөн хүрээнд түгээхийг хармаар байна, энэ намайг болон Кришнаг маш ханамжтай болгоно... Тууштай шаргуу хичээллэсээр байвал, чи жинхэнэ гуру болно, тэгээд ижилхэн зарчмын дагуу шавь авч болно. Гэхдээ ёс зүйн үүднээс, бурханлаг номын багш нь амьд сэрүүн үед боломжийн шавь нарыг түүнд аваачдаг, түүнийг байхгүйд буюу биеэ орхисны дараагаар ямар ч хязгаарлалтгүйгээр шавь авч болно. Энэ бол багш шавийн хэлхээний хууль.

Туста Кришнад бичсэн захиа, 1975-12-02

Намайг байхгүйд би бүх шавь нарыгаа жинхэнэ бурханлаг номын багш нар болоосой гэж хүсэж байна

Чаитанйа Бурханы жинхэнэ төлөөлөгчийн удирдлага дор, Түүний сургаал зааврыг дагаж мөрдөж байгаа хэн бүхэн бурханлаг номын багш болж болох бөгөөд намайг байхгүйд би бүх шавь нарыгаа Кришнагийн ухамсрыг дэлхий даяар түгээхийн тулд бурханлаг номын багш нар болоосой гэж хүсэж байна.

Мадхусудханад бичсэн захиа, Навадвипа, 1967-11-02

Илүү доод байр суурийг сахиж явах тутам, та илүү өндөр түвшинд очдог

Үүнийг парампара систем гэнэ. Та хэрхэн Кришнагийн албатын албат болоход суралцах ёстой. Та илүү доод байр суурийг сахиж явах тутам, албатын албатын албатын албатын албат, зуун удаа албат, албат, тэгвэл та илүү өндөр түвшинд хүрнэ.

Бхагавад-гита 2.2, Лекц, Лондон, 1973-08-03