Гуру-таттва

Бурханлаг номын багш бол Кришнагаас ялгаагүй

гуру кришна-рупа хана шастрэра праманэ гуру-рупэ кришна крипа карэна бхакта-ганэ

“Илэрч тодорсон бүхий л судар бичгүүдийн сайтар бодолцсон дүгнэлтийн дагуу, бурханлаг номын багш бол Кришнагаас ялгаагүй юм. Кришна Бурхан нь номын багшийн дүрээр Өөрийн чин бишрэлтнүүдээ ангижруулдаг.”

Шавийн бурханлаг номын багштайгаа харьцах харьцаа нь Дээд Бурхантай харьцах харилцаатай ижил.

Шри Чаитанйа Чаритамрита, Ади-Лила, 1.45

ачарйам мам вижанийан наваманйэта кархичит на мартйа-буддхйасуйэта сарва-дэва-майо гурух

“Ачарйа хүнийг Намайг гэж мэдэх хэрэгтэй бөгөөд хэзээ ч түүнийг ямар нэг байдлаар үл хүндэлж болохгүй. Түүнд атаархаж, түүнийг энгийн хүн гэж бодох хэрэггүй, учир нь тэр бүх сахиулсан тэнгэрүүдийн төлөөлөгч юм.”

Шримад Бхагаватам 11.17.27

Хэн нэг нь бурханлаг номын багшийг энгийн хүн гэж үзвэл, тэр хүн сүйрнэ…

Бурханлаг номын багшийг Бүхний Дээд Бурхантай ижил түвшинд хүндэтгэ хэмээн зөвлөдөг. Бүх судар бичиг үүнийг үүрэг болгосон байдаг. Хүн бурханлаг номын багшийг Бүхний Дээд Бурхантай ижил хэмээн үзэх хэрэгтэй. Энэ бүх заавар сургаалын сонссон ч, бурханлаг номын багшийг энгийн хүн хэмээн үзвэл, тэр хүний амьдрал сүйрнэ.

Шримад Бхагаватам 7.15.26, Тайлбар

Тэр өөрийн ажил үүргээ төгс хийж байвал, тэр хүн бол төгс…

Шууданч бидэнд зуун доллар хүргэж өгөхөд, шууданч бидэнд зуун доллар өгчихлөө хэмээн боддоггүй. Энэ мөнгийг нэг найз маань бидэнд илгээсэн, харин шууданчийн ажил бол үүнийг бидэнд ямар нэг зүйл нэмж, хасалгүйгээр байгаа чигээр нь хүргэж өгөх. Түүний төгс байдал бол найзын маань илгээсэн зуун долларыг байгаа чигээр нь хүргэж өгөх. Энэ бол түүний төгс төгөлдөр. Шууданч маш олон байдлаар төгс бус байж болно, гэхдээ тэр өөрийн ажлаа төгс хийж байвал, тэр хүн бол төгс…

Прабхупадагийн Вйаса-Пужа, Шинэ Вриндавана, 1972-09-02

Чадвар арай багатай буюу ангижраагүй хүмүүс ч гэсэн гуру байж болно

Бхактивинода Тхакура бол ангижирсан бодгаль учраас түүний заавар сургаал нь судар бичгээс ялгаагүй. Ер нь бол бурханлаг номын багш нь Бурханы мөнхийн бараа бологч нарын дундаас ирдэг, гэхдээ тийм ангижирсан хүмүүсийн зарчмыг дагаж байгаа хэн ч дээр дурдсан хүмүүсээс ялгаагүй. Ангижирсан ачарйа болон гуру нар нь алдаа гаргадаггүй, гэхдээ түвшин багатай буюу ангижраагүй хүмүүс ч гэсэн багш шавийн хэлхээгээ чанд дагаснаар гуру болон ачарйа болж болдог.

Жанарданад бичсэн захидал, Нью-Йорк, 1968-04-26

Хэрэв та цэвэр чин бишрэлтнийг дагах юм бол, та ч гэсэн цэвэр чин бишрэлтэн

Тэгэхээр хэрэв та цэвэр чин бишрэлтнийг дагавал, та ч гэсэн цэвэр чин бишрэлтэн болно. Бид өөрсдийгөө нөхцөлдсөн амьдралаас дээшлүүлэх гэж хичээж байгаа болохоор, хүн зуун хувь цэвэр биш байж болно. Гэхдээ бид цэвэр чин бишрэлтнийг чанд дагавал, бид ч гэсэн цэвэр чин бишрэлтэн болно. Дагаж чадаж л байвал, бид цэвэр. Тэгэхээр цэвэр чин бишрэлтэн гэдэг нь тэр шууд зуун хувь цэвэр болох ёстой гэсэн үг биш. Тэр “Би цэвэр чин бишрэлтнийг дагана” гэсэн зарчимдаа үнэнч байх үед түүний үйл хэрэг… Тэр цэвэр чин бишрэлтнээс ялгаагүй.

Бхагавад-гита 2.1-10 Лос-Анжелес, 1968-11-25