“Биеэ орхисны дараах Ритвик” онолыг няцаасан баримтууд

“Биеэ орхисны дараах Ритвик” бол номын багш биеэ орхисон ч, ритвик буюу ёслол гүйцэтгэгч тайлгач нараар дамжуулан дикша-гуругийн үүргээ гүйцэтгэнэ гэсэн буруу номлол юм.

  • Жинхэнэ Ваишнава сампарадайад хаана ч парам-гуругээс дикша авсан жишээ байхгүй.
  • Парам-гуругээс дикша авч болно гэж заасан судар номын нотолгоо байхгүй.
  • Нитйананда Прабхугийн хүү Вирабхадра Госвамигийн Шриниваса Ачарйад бичсэн захианд, өөрийгөө түүний парам-гуругийн шавь хэмээн зарласан Жайа-гопалыг Вайшнавын нийгэмлэгээс хөөсөн байдаг. (Гаудийа Вайшнава Абхидхана, кханда 3)
  • Прабхупадын шавь нар дунд дикша-гуру болох хүн байхгүй гэдэг нь Прабхупадын сургаал номлол үр өгөөжтэй байж чадаагүй гэсэн үг. Хэрэв тийм юм бол ритвик тайлгачаар дамжин Прабхупадын шавь болох ямар хэрэгтэй юм?
  • Ритвик онол нь зөвхөн онцгой хүч хүлээн авсан ачарйа л гуру болж болно гэсэн санааг дэвшүүлж байгаа бөгөөд, энэ нь судар номд ч, Вайшнавын уламжлалд ч дэмжигддэггүй зүйл юм.
  • Ритвик онол нь ачарйа хүн судар номын эсрэг үйл ажиллагаа явуулж болно гэсэн санааг дэвшүүлж байна.
  • Ритвик онол нь бхактигийн суурь хүчин зүйл болох одоо амьд сэрүүн байгаа Вайшнавад итгэх жам ёсны хөгжлийг зохиослож хэрэгжих ёстой болно.
  • Ритвик гуру зөвлөгөө өгдөг ч, жинхэнэ дикша-гуру шиг шавийг ангижруулах хариуцлагыг албан ёсоор өөр дээрээ хүлээж авдаггүй.