Гуругийн төрөл
Дикша-гуру (нэг)
- Сургаал заавар өгдөг
- Сахил хүртээж, Парампарагийн хэлхээнд албан ёсоор холбодог
- Бурханлаг нэр өгдөг
- Мантра өгдөг (мантра-гуру)
- Шавийн амлалтуудыг хүлээж авдаг
- Шавийн нүгэлт үйлийн үр дагавруудыг устгадаг (сахил өгөх үедээ)
Шикша-гуру (олон)
- Сургаал заавар өгдөг
- Парампарад холбодог (албан бусаар)
“Зааварлагч бурханлаг номын багшийн тоонд хязгаар гэж үгүй...”
мантра-гуру ара йата шикша-гуру-гана танхара чарана агэ карийэ вандана
Би бишрэл хүндэтгэлээ эхлээд сахил олгогч бурханлаг номын багшдаа болон бүхий л зааварлагч номын багш нартаа илэрхийлнэм.
ТАЙЛБАР: Чин бишрэлтэн нь зөвхөн ганц сахил олгогч бурханлаг номын багштай байх ёстой, учир нь нэгээс илүү багшид шавь орох нь судар бичигт үргэлж хориотой байдаг. Харин хүлээн авч болох зааварлагч багш нарын тоонд хязгаар байдаггүй. Ерөнхийдөө шавьд бурханлаг эрдэм ухааны талаар үргэлж заавар өгч байгаа номын багш, дараа нь түүний бурханлаг номын багш болдог.
Шри Чаитанйа-чаритамрита Ади 1.35
Сахил олгогч болон зааварлагч номын багш нар ижил тэнцүү
Маха-мантра анх хүртээж буй гуруг сахил олгогч, харин Кришнагийн ухамсарт нь хөгжиж дэвшихэд нь тусалж заавар өгдөг гэгээнтнүүдийг зааварлагч номын багш гэнэ. Сахил олгогч болон зааварлагч номын багш нар нь ижил тэнцүү бөгөөд, хэдийгээр өөр өөр ажил үүрэгтэй ч, адилхан Кришнагийн илрэлүүд юм.
Шри Чаитанйа-чаритамрита Ади 1.34, тайлбар
шикша-гуру бринда крипа корийа апар садхакэ сикхан садханэр анга-сар
Гэхдээ би энэ олон зааварлагч номын багш нарыг (шикша-гуру) маш чухал хэмээн үзэж байна, учир нь тэд анхан шатны чин бишрэлтнүүдийг бодит чин бишрэлийн үйлчлэлийн бүхий л шаардлагатай зүйлсээр нь дадлагажуулж, хязгааргүй их өршөөл нигүүлслээ хайрладаг.
Шри Шри Калйана Калпа-тару Шрила Бхактивинодэ Тхакура Эхний салбар: Бурханлаг зөвлөгөө (Упадэша) Танилцуулга: Шикша болон Дикша Гуру
Дивйа-гяана (Бурханлаг мэдлэг) + кшапайати (Тайлбарлах/Устгах) = Дикша
Дивйа-гяана (Бурханлаг мэдлэг) + икша (даршана буюу харах) = Дикша
Дикша гэдэг нь бурханлаг үйл ажиллагааны эхлэл гэсэн үг
Сахил нь “Энэ бол эхлэл” гэсэн утгыг илэрхийлж байдаг. Дикша, дикша. Ди… дивйа. Хоёр үг байдаг, дивйа-гяана. Дивйа-гяана гэдэг нь бурханлаг мэдлэг гэсэн үг. Тэгэхээр дивйагийн ди болон гяанам, кшапайати буюу тайлбарлах гэдэг үгний кша, тэгээд ди-кша. Нийлүүлээд дикша гэдэг. Тэгэхээр дикша гэдэг нь бурханлаг үйлийн эхлэл гэсэн утгатай. Үүнийг сахил олгох гэнэ. Тиймээс бид шавиас амлалтуудыг нь хүлээж авдаг. “Чи төдий удаа үүнийг уншаарай” “За, эрхэм ээ” “Чи эдгээр дүрэм журмуудыг баримтална шүү” “За, эрхэм ээ” Энэ бол сахил. Тэр үүнийг даган биелүүлэх ёстой, тэр үүнийг давтан унших ёстой. Тэгсний дараа бусад бүх зүйл аяндаа ирнэ.
Шримад-Бхагаватам 6.1.15, Лекц, Окленд, 1973-02-22
Энэ санскрит нэр томьёог дикша гэнэ. Дикша гэдэг нь… ди гэдэг нь дивйа-гяанам буюу бурханлаг мэдлэг, харин кша буюу икша гэдэг нь даршана буюу харах эсвэл тайлбарлах гэсэн утгатай. Энэ бол дикша.
Бали-мардана Дасагийн сахил олгох ёслолын лекц, Монреаль, 1968-07-29
Сахил аваагүй л бол… түүний чин бишрэлийн бүх үйл ямар ч нэмэргүй
адикшитасйа вамору критам сарвам нирартхакам пашу-йоним авапноти дикша-вирахито жанах
"Хүн жинхэнэ бурханлаг номын багшид шавь ороогүй л бол, түүний чин бишрэлийн бүх үйл ямар ч нэмэргүй. Зөв зүйтэй сахил аваагүй хэн бүхэн амьтны төрөлд дахин унах боломжтой"
Хари-бхакти-виласа (2.6) Вишну-йамалагаас эш татав Шри Чаитанйа-чаритамрита, Мадхйа 15.108, Тайлбараас эш татав
Кришна болон Кришнагийн ухамсрыг хөгжүүлж байгаа хүн хоёрын хооронд холбоо тогтдог
Бурханлаг номын багштай холбогдохыг сахил авах гэнэ. Бурханлаг номын багшаас сахил авсан өдрөөс эхлэн Кришна болон Кришнагийн ухамсрыг хөгжүүлж байгаа хүн хоёрын хооронд холбоо тогтдог. Жинхэнэ бурханлаг номын багшийн сахилгүйгээр, Кришнагийн ухамсартай хэзээ ч жинхэнээсээ холбогддоггүй.